Чингисийн талбайн урд талын зам дээр өчигдөр өглөө Приус маркийн машин онхолдож, замын хашлага эвдсэн юм. Энэ машины осолд цахим ертөнцийнхөн машин ачигчдыг буруутгаж байв. Мөн хулгайлж яваад осолдуулсан гэх мэдээлэл ч цацагдаад байсан юм.
Нийслэлийн цагдаагийн газраас уг машиныг хулгайнх байгаагүй гэж мэдэгдэв. Мөн машин ачилтын компаниуд ч уг осолд хамаагүй гэнэ. Харин гэнэтийн осол болсон юм байна. Ослын үеэр хүн бэртэж, гэмтээгүй ажээ.