Дотоодын зах зээлд
гурил, гурилан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийг
хязгаарлах, хомсдол үүсгэхгүй байх зорилтын хүрээнд ХХААЯ, гурил, гурилан
бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Талх чихэр” компани
нэг жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт
ХХААЯ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан гурилын үйлдвэрт стандартын
шаардлагад нийцсэн хүнсний улаанбуудайг тогтвортой нийлүүлэх харин үйлдвэрлэгч
“Талх чихэр” компани нь “Атар” талхны зах зээлийн бөөний худалдааны үнийг 1100
төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тусгажээ. Түүнчлэн үйлдвэрлэгчийн зүгээс “Атар”
талхны үйлдвэрлэлийн талаархи болон зах зээлд нийлүүлсэн талхны үнэ, хэмжээний
талаарх мэдээллийг сар бүр нэгтгэн салбарын яаманд мэдээллэх аж.