“U money” картаа цэнэглүүлэхэд
цэнэглэлтийн хэмжээнээс хамаарч 50, 100, 200 төгрөгийг иргэд төлж
байсныг Улаанбаатар Смарт Карт компаний зүгээс болиуллаа.
Энэ шимтгэл нь тухайн цэнэглэх цэгийн үйл ажиллагааны орлого болж
байсан бол цаашид Улаанбаатар Смарт Карт компани цэгүүдийн орлогыг
өгөхөөр болсон бөгөөд нийт цэнэглэлт хийсэн хэмжээний 1%-ийг өгч байхаар
шинэчилсэн гэрээг “U money” карт цэнэглэх, борлуулах цэгүүдтэй хийж
албан ёсоор өнөөдрөөс буюу 2015.08.24-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байна.
Мөн цэнэглэх цэгүүдэд 300,000 болон 1,000,000 төгрөгийн хүүгүй
цэнэглэх зээл олгох ажлыг эхлүүлээд байна. Тухайн цэгийн орлого,
найдвартай ажиллагаа, иргэдэд үйлчилж байгаа байдлаас хамааран хэмжээг
тогтоох юм.
Одоогоор Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 370 цэг ажиллаж байгаа
бөгөөд тухайлбал автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүд, Зар мэдээ
сонин борлуулах цэгүүд, Wellmart-ийн сүлжээ дэлгүүрүүдэд “U money”
картыг цэнэглэж, худалдаалж байна.
төгрөгийн үнэтэй картуудыг Скайтелийн гэрээт борлуулагч болон Зорчигч
Тээврийн Нэгтгэлийн автобусны мэдээлэл хяналтын ажилтан /кондуктор/-аар
борлуулж байна.
Мөн Нийслэлийн Засаг Захиргааны IV байр /хуучнаар Улаанбаатар хотын
банк/-ны III давхарт 307 тоотод “Хэрэглэгчийн төв” ажиллаж байна.
“Хэрэглэгчийн төв” нь “Даваа–Бямба“ гарагуудад 09:00–18:00 цагийн
хооронд ажиллана.
Иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор 70151289, 78111289 гэсэн лавлах утаснуудыг ажиллуулж байна.