УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдах талаар эх сурвалжууд мэдээллээ.
Хуралдаанд намын дарга болон Ерөнхий сайд нар оролцох юм байна. Мэдээж
хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэх
байх. Одоогийн байдлаар зарим хэвлэлүүдээр зургаан сайдаас 4 сайдын
суудлыг нь АН авахаар тохирсон үдсэн хоёр суудлыг нь эвсэлд өгнө гэсэн
мэдээлэл явж байгаа юм.
Харин өчигдөр Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ
ярилцлага өгөхдөө “манайх 3 сайдын суудал авах санал тавьсан” гэсэн юм.
Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаад асуудлыг эцэслэн шийдэж чадвал өнөө
оройдоо сайд нарын нэрсийг өргөн барьж ч магадгүй аж. Хэрэв тэгвэл Их
хурлын даргын зөвлөл хуралдаж ээлжит бус чуулганы товыг гаргана.