Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дэнзэнг батлан даалтад гаргасан, Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад анх удаа манай орон болж буй талаар уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Манай сонины нэгдүгээр нүүрт Хөрөнгийн биржийн захирал Д.Ангарын ярилцлага багтсан билээ. Уг ярилцлагад хувийн хэвшлийнхэн бонд гаргаж өөрсдийнхөө нэрийг хуудсыг бий болгож буй талаар өгүүлжээ. Үргэлжлэлийг нь 15 дугаар нүүрээс унших боломжтой.

Мөн нэгдүгээр нүүрээс Монгол Улсад анх удаа болж буй Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадын сурвалжлага багтсан бөгөөд үргэлжлэл нь 12 дугаар нүүрт хэвлэгдлээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрт Сангийн дэд сайд С.Пүрэвийн “Зарим бараа, үйлчилгээний үнэд үзүүлэх дарамт багасч, инфляци буурч байна” гэсэн ярилцлага багтлаа. Үргэлжлэл нь тавдугаар нүүрт хэвлэгдсэн бөгөөд уг ярилцлагадаа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар өгүүлсэн байна.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Цэнддоогийн “Алтан шаантаг” хэмээх фельетон багтжээ.

Баримт, үйл явдлын дөрөвдүгээр нүүрт Баруун-Урт-Сайншанд чиглэлийн далангийн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгээд улсаас мөнгөө авч чадаагүй тул зээлээ эргүүлэн төлж чадахгүй шүүхийн хаалга татахдаа тулаад буй “Кей Эйч Эн Ар” компанийн захирал Н.Бум-Эрдэнийн ярилцлага багтлаа. Түүнчлэн ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан талаарх мэдээлэл хэвлэгдсэн юм.

Манай сонины долдугаар нүүрт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн “Хэргийг нь нотолж чадахгүй байж, хүнийг амьдаар нь тамлаж болохгүй” гэсэн ярилцлага уншигчдын гарт хүрлээ. Түүний хувьд Г.Дэнзэнг эргэж очиход нөхцөл байдал ямар байсан талаар дэлгэрэнгүй ярьжээ.

Дэлхийн мэдээ уламжлал ёсоор есдүгээр нүүрт багтсан бол арваннэгдүгээр нүүрт цэцэрлэгт хүүхдүүдээ бүртгүүлэхээр 10 гаруй хонож буй эцэг эхчүүдийн талаар сурвалжлага бэлтгэжээ.

Харин соёл, урлагийн 12 дугаар нүүрт “Зөөлөн гуниг”, “Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, “You and me” зэрэг уран бүтээлээрээ залуусын зүрх сэтгэлийн нандин утсыг хөндөж явсан Мөнхийн реп хамтлагийн дуучин Лхагваагийн сонирхолтой ярилцлага багтлаа. Тус хамтлагийнхан удахгүй гэгээн хайрын дуунуудаараа бие даасан тоглолтоо хийх гэж байгаа аж.

Тэгвэл 13 дугаар нүүрт загвар зохион бүтээгч А.Түвшинтуяагийн ярилцлага хэвлэгдсэн юм.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *