Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын
Бүгд Найрамдах Буриад улсад болно. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний
бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм.
Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт
Спортын төв ордны өмнөх талбайд 10.00 цагаас болох юм. Үйл ажиллагаанд
ЭМС-ийн сайд, бусад албаныхан байлцаж Их наадамд оролцох баг тамирчдад
Төрийн далбааг гардуулж өгнө. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид
та бүхнийг баг тамирчдаа үдэж, төрийн далбаа гардуулах ёслолын арга
хэмжээг сурвалжилахыг урьж байна.
Өмнө нь манай баг тамирчид Олон Улсын Хүүхдийн V Их Наадмаас нийтдээ 30 медальтай эх орондоо ирж байсан юм.