Олны танил эрхмүүдийн байнгын үйлчлүүлдэг “Гоо төгс“ үсчин, гоо сайхны салон буйраа сэлгэжээ. Урьд нь “Туул” рестораны хажууханд байрладаг байсан тус салон байнгын үйлчлүүлэгчдэдээ ойртож, Зайсанд нүүж очсон байна. Үйлчлүүлэгчдэдээ 100 хувийн сэтгэл ханамжийг өгдөг “Гоо төгс” салонд та зочилсноор үсчин, маникюр, педикюр, усан массаж, бүтэн биеийн массаж гэх зэрэг гоо сайхны бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Тэгвэл эдний үсчний салоны үйлчилгээ нь үнэхээр гайхалтай. Иймд “Гоо төгс” салоны захирал Э.Баярмаагийн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
-“Гоо төгс” салоны онцлог, давуу талыг нь та эхлээд сонирхуулахгүй юу?
-Манай салон бол үсчний талын бүхий л үйлчилгээг үзүүлдэг. Голчлон үсний залгаа, ороолт, өнгө гаргалт, сор тавих зэрэг үйлчилгээ маань тун онцлог, давуу талтай л даа. Хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн тухайд бүгд салоны зориулалтынх. Үсний будаг, хими, маникюр гээд бүгдийг Герман болон Солонгосоос тогтмол захиалгаар авдаг байгаа. Тиймээс тэр бүр дэлгүүрт элбэг зарагддаггүй. Бусад үсчин, салонуудыг бодвол манай хэрэглэдэг материал үүгээрээ илүү давуу талтай юм.
-Салоны бүтээгдэхүүн ахуйн зориулалтынхаас ямар ялгаатай байдаг юм бэ?
-Мэдээж ахуйн будаг, хэрэгсэл салоныхыг бодвол хэмжээ, савлагаа багатай, хэрэглэхэд илүү хялбаршуулсан байдаг. Тухайлбал, ахуйн будаг бол өнгө гаргалт хийж будалт хийхэд хүний хүссэнээр ордоггүй. Ахуйн будгийг салонд ашигласан ч үр дүнгүй. Харин салоны будаг нь өнгөний сонголт арвинтай. Үйлчлүүлэгчдийнхээ хүссэнээр үснийх нь өнгийг өөрчлөх боломжтой.
-Тухайлбал?
-Үйлчлүүлэгчийнхээ хүссэн өнгөөр үсийг нь будахын тулд 4-6 өнгийг хооронд нь хольдог. Тэгж байж төгс өнгө гаргадаг л даа. Ногоон туяатай бор шаргал өнгө гаргалаа гэхэд тухай хүн маань байгаа орчноос нь хамаараад үснийх нь өнгө өөрчлөгдөж байх жишээтэй. Хав хар үстэй хүний хажууд бор үстэй хүн шар үстэй болж харагдана. Шар үстэй хүний хажууд очоод зогсохоор бор болж харагдах ч юм уу. Эсвэл улаан өнгийн үстэй хүний хажууд ногоон туяатай үстэй хүн очоод зогсохоор бор өнгөтэй болж харагддаг л даа. Энэ мэтчилэн “Гоо төгс” салон 3D өнгө гаргаж буддагт үйлчлүүлэгчид маань сэтгэл ханамжтай байдаг.
-Хүмүүс ихэвчлэн ямар өнгөөр үсээ будуулж байх юм?
-Өнгөрсөн жилийн тухайд цайвардуу, шаргал, бор, ногоон өнгө зонхилдог байсан. Харин одоо улбар туяатай өнгийг сонгож байгаа. Богино болон урт үсэнд улаан болоод бор өнгө илүү зохимжтой. Эсвэл үзүүр рүүгээ цайралттай сортой саарал юм уу ногоон туяатай өнгөөр голчлон будуулж байгаа.
-“Гоо төгс” салон үсний залгаа хийдэг гэсэн. Ер нь залгаж байгаа үс нь юуных байдаг юм бэ?
-Адууны дэл сүүлийг боловсруулаад, химийн урвалд оруулж хүний үс шиг болгочихсон байдаг. Манайх ийм зориулалтын үс хэрэглэдэг. Бээжингээс захиалгаар авдаг л даа. Энэ үсийг Монголоос олно гэвэл хэцүү.
-Адууны дэл сүүлийг ингэж боловсруулснаар өнгө, хими авахдаа хэр зэрэг байдаг вэ?
-Маш сайн.
-Үс залгахаар сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт зарим хүнд байдаг. Та энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Зарим үсчин, салон үс залгахдаа төмрөөр бөгжилчихдөг. Бас цавуугаар наачихдаг. Энэ нь тухайн хүнийхээ үсэнд сөрөг үр дагавартай л даа. Төмөр бол гадны биет. Тиймээс тухайн бөгжилсөн хэсгийн үс тасарч, унаад байдаг. Мөн цавуугаар наасан үсийг салгаж авахаар үс гэмтэж, унадаг. Энэ мэтчилэн сөрөг нөлөө бий. Харин “Гоо төгс” салоны маань тухайд үс залгахдаа зориулалтын резинээр сүлждэг. Энэ нь үсэнд ямар ч хор нөлөөгүй.
-Залгасан үсийг хэр удаан хэрэглэж болох вэ?
-Ерөнхийдөө гурван сар болоод сойлт хийдэг. Хуйханд тулгаад сүлжчихсэн болохоор үс тодорхой хэмжээнд ургана. Тэгээд сойлт хийж болно. Хэрэв сойлт хийлгэх шаардлагагүй гэвэл долоо, найман сар урт намирсан үстэйгээ байж болно л доо.
-Хурим найрын улирал эхэлж байна. Гоёлын даашинз болон монгол дээлэн дээр ямар үс засалт илүү зохимжтойг бүсгүйчүүддээ зөвлөвөл?
-Дээлэн дээр сүлжээс орсон, сулавтар, энгийн, харахад дэгжин засалтууд зохимжтой. Харин хуримын даашинз дээр гоёл чимэглэл орсон энгийн засалттай үс илүү тансаг, эрхэмсэг, ялдам харагддаг.
-Манай орны цаг уурын онцлогоос болоод үс хуурайшиж, хагтах явдал элбэг. Ийм асуудалтай үсэнд “Гоо төгс” салон ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Гэмтсэн үсэнд зөгийн бал өндөг, тэжээлийн тостой маскууд хэрэглэнэ. Хүний үс хоёр шалтгаанаар хагтдаг. Хуурай хаг, тослог хаг гэж бий. Тослог хаг нь бол хүний хуйхны тослогийн булчирхай идэвхжихээр ихэсдэг. Хүмүүс ихэвчлэн тэжээлийн тосны оронд ангижруулагч хэрэглэдэг шүү дээ. Ингэхдээ хуйхандаа түрхээд байдаг нь буруу юм. Ангижруулагч нь тэжээлийн тосыг бодоход тослогжилт ихтэй. Тухайн хүн гэрийн нөхцөлд угаахдаа дутуу зайлаад байдаг. Үүнээс болж үснийхээ тослогийн булчирхайг идэвхжүүлчихдэг. Тиймээс ангижруулагчийг аль болох бага хэрэглэж байх хэрэгтэй. Үснийхээ хуйханд түрхэхгүй байхад болно. Иймд үсний тослогийн булчирхайг багасгахын тулд салоны зориулалттай шампунь хэрэглэх ёстой. Салоны зориулалттай шампунь бол гүн цэвэрлэгээнийх байдаг. Долоо хоногт 1-2 удаа гүн цэвэрлэгээний шампуниар хуурай угаалга хийлгээд байвал гайгүй болно. Ингэхдээ жамц давстай усаар угаавал илүү үр дүнтэй.
-Сонирхолтой зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
Г.ДАВААМАА
“Гоо төгс” салоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88408481 дугаарын утсаар холбогдож авах боломжтой.