Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногийн сүүлээр Говьсүмбэрт уяачдын баярыг тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Баянтал суманд энэ сарын 7-9-ний өдрүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны хоёр жил, Монголын уяачдын баярыг тэмдэглэх гэж байна. Эхний өдөр эрлийз дээд, дунд, доод насны болон хязаалан насны морьд уралдах бол 8-нд азарга, шүдлэн насны морьд уралдах гэнэ. Мөн хүчит 128 бөх барилдана. Харин сүүлийн өдөр буюу 9-нд их нас, соёолон, дааганы уралдаан болох юм байна.

М.Эрдэнэ

7 replies on “Энэ долоо хоногийн сүүлээр Говьсүмбэрт уяачдын баярыг тэмдэглэнэ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *