Хүүхдийн зуслангууд энэ сарын 15-нд хаалтаа хийхээр болжээ. Одоогоор зарим зуслан долдугаар ээлжээ хүлээж аваад байгаа аж. Харин нөгөө хэсэг нь энэ долоо хоногт долдугаар ээлжийнхээ бүртгэл хийж, хүүхдүүдээ хүлээж авах юм байна.
Тодруулбал, энэ долоо хоногт “Жавхлант”, “Хайрын бэлэг”, “Нарс”, “Нарлаг”, “Маргаашийн хөгжил” зэрэг зуслан бүртгэлээ хийж хүүхдүүдээ хүлээж авах аж. Бүртгэлийг нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт хийнэ.
Энэ жилийн зуслангийн хаалтын үйл ажиллагааны үеэр “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж шагнахаар болсон байна. “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулдаг болсноор зуслангуудын үйл ажиллагаа илүү сайжирна хэмээн албаныхан үзэж буй аж.