Categories
мэдээ нийгэм

Уулчдын цогцсыг ШШҮХ-нд шилжүүлжээ

Баян-Өлгий аймгийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байгаад осолдсон таван хүний цогцсыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Өлгийгөөс Улаанбаатар хотод нисдэг тэргээр өчигдөр зөөвөрлөн авчирсан байна. Цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан уулчид сураггүй болсон дуудлага энэ сарын 12-нд ирсэн гэж албаныхан хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *