Categories
мэдээ спорт

Сагсчид Чилийн багтай тоглоно

БНСУ-ын Гванжу хотноо болж буй Дэлхийн оюутны зуны спортын “Универсиад” XXVIII наадамд оролцож буй манай эрэгтэй сагсчид өнөөдөр Чилийн багтай тоглох юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 20.30-д эхэлнэ.

Тус наадмын “В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан манай залуучуудын шигшээ баг хэсэгтээ хараахан хожил авч чадаагүй юм. Харин 17-24-р байрын төлөө тоглох эрхийг авсан сагсчид тус наадмын анхны хожлоо өнгөрсөн баасан гаригт(VII.10) авлаа. Тэд Мозамбикийн багийг 62:58 онооны харьцаагаар хожиж, 17-20-р байрын төлөө тоглохоор болсон юм. Чилийн баг Японы хүчирхэг багийг 65-62 онооны харьцаагаар хожиж, манай багтай тоглохоор шалгарсан юм.

Дэлхийн Универсиад наадамд оролцож байгаа баг бүр тус тусдаа байр эзэлж, түүнийхэээ төлөө тоглодог. Энэ нь багуудыг эцсийн мөч хүртэл бүхнээ гаргахад хүргэдэг, тэмцээний онцлогуудын нэг юм.

Тус наадмын хагас шигшээд Герман, Бразил, ОХУ, АНУ-ын багууд шалгараад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *