Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Гурвын даваа эхэллээ

Тулгар төрийн 2224, Их Монгол
Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн
барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат,
О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс, Д.Азжаргал тэргүүтэй 512 бөх
барилдсан юм. Энэ жилийн үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг,
цэргийн цолтон 205, сумын цолтой болон залуу бөх 221 барилдаж байна. Өмнөх жил
харин улсын цолтой 110 гаруй бөх зодоглож байлаа. Тэгвэл энэ жил аймгууд баяр
наадмаа долдугаар сарын 10, 11-нд хийж байгаа билээ. Тэр ч утгаараа аймгийн
цолтны найраанд явжээ хэмээн бөх сонирхогчид дүн тавьж байв. Үндэсний бөхийн
барилдааны нэгийн даваанд улсын өндөр цолтой таавар эвдэх хэмжээний бөхчүүд
учраа бөхчүүддээ унасангүй. Энэ жилийн баяр наадамд жүдогийн шигшээ багийн
тамирчин Тэмүүлэн, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нар барилдаж хоёрын даваанд
Д.Төмөрхүлэг ганцаараа гарч ирсэн. Тэгвэл дуучин Б.Болд улсын харцага
Н.Түвшинбаяртай нэгийн даваанд оноолт таарсан. Хөдөлмөрийн баатар Түвшинбаяр
дунгуйдах мэхээр дуучин Б.Болдыг давсан. Өчигдөр хоёрын даваанд Улсын гарьд
Махгалын Баяржавхлан сумын заан Цэрэнтогтогтоход өвдөг шороодсон нь улсын
цолтнуудаас тахим буулгасан анхны бөх болсон юм. Түүний араас хоёрын даваанд
Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин
Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал,
Б.Сугаржаргал, Б.Сумъяа нар өвдөг шороодон наадмаа өндөрлүүлэв. Өнгөрөгч баяр
наадмаар улсын цолтны бүлд багтаж нутгийн аварга Г.Өсөхбаяраар начин цолны
болзол хангасан Архангайн Н.Адъяабат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр улсын начин
болсон Б.Суманчулуун нарын сэргээшийн хариу допинг хэрэглэсэн хэмээн гарсан тул
улсын начин цолыг нь хураасан. Тэгвэл дээрх хоёр бөх шүүхээр явж байгаа гэсэн ч
энэ удаагийн наадамд аймгийн арслан цолтойгоор барилдан хоёр даваад байгаа юм.
Дархан аварга Г.Өсөхбаяр учраа бөхөө өвдөг шороодуулсан бол аймгийн хурц арслан
Оюуны Гантулга улсны аварга нутгийн ах О.Балжиннямаар гурав даван начны даваанд
нэг алхам ойртлоо. Мөн улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Отгонбаатараар
түвэггүй гурав давсан бол, Улсын гарьд Дамбын Рагчаа аймгийн заан Батсайханаар
гурав давлаа. Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн заан Мөнхтөрөөр даваагаа
ахиуллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *