Categories
мэдээ спорт

ОУХМ Д.Сумъяа аваргын алтан медаль хүртлээ

БНСУ-ын Гванжу хотноо дэлхийн оюутны 28-р “Универсиад” наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн тэмцээнд манай бөхчүүдээс -57кг-ын жинд хүч үзэж буй ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа аваргын алтан медалийн төлөө Хорватын жүдоч ЕАШТ-ий хүрэл медальт Андреа Бекичтэй таарч хоёр базари үнэлгээ авснаар онооны илт давуугаар ялж, аваргын алтан медалийг энгэртээ зүүжээ.

ОУХМ Д.Сумъяа эхний тойрогтоо өмнө нь найман удаа таарч барилдахдаа гурван удаа ялж байсан эзэн орны медалийн гол найдлагуудын нэг Ким Жандиг юүко үнэлгээгээр ялсан. ОУХМ Д.Сумъяа Ким Жандид Лондоны олимп, Инчёны Азийн наадамд ялагдаж байсан юм.

Хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Рэйчел Оливерыг цэвэр ялж, улмаар хэдхэн мөчийн өмнө Францын бөх Европын аварга Амели Гуйхурыг даралтаар цэвэр ялж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд ОУХМ Д.Сумъяа Японы бөх Анзу Ямамототой барилдсан юм. Манай бөх А.Ямамототой өмнө нь гурав барилдахдаа хоёр ялагдаж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *