Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бурхан Халдун хайрханыг дэлхийн өвд бүртгэжээ

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр
чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж байна. Өчигдрийн хуралдаанаар Монгол
Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар
нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг
санал нэгтэйгээр батлан гаргажээ. Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс
(БНСУ, Япон, Вьетнам, Казахстан, Польш, БНЭУ, Хорват, ХБНГУ, Ямайка, БНТУ,
Алжир, Филиппин, Малайз, Катар, Серб, Сенегал) дэмжиж үг хэлсэн байна. Дэмжиж
үг хэлсэн гишүүн орнууд Чингис хаантай холбоотой Бурхан Халдун уулыг ийнхүү
Дэлхийн өвд бүртгэснээр Монгол Улсын хувьд төдийгүй Дэлхийн өвийн хорооны
гишүүн орнуудын хувьд нэр хүндийн хэрэг юм гэжээ. Ингээд дэлхийн түүх, соёлын
өвд монголчуудын оруулж буй бодит хувь нэмэр юм гэдгийг онцлон тэмдэглэсэн
гэнэ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган манай улсаас нэр
дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг
хэлэлцэхтэй холбогдуулан чуулганаас Хорооны 21 гишүүн орнуудад урьдчилан
тараасан шийдвэрийн төслөөр уг номинацийг эргүүлэн буцаахаар тусгагдсан байсан
ч саналыг дахин тавьж бүртгүүлж чадсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *