Categories
мэдээ спорт

Монголын таван бөх медалийн төлөө барилдана

“Чингис хаан” гран при тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хүнд жингийн медальтнууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм. Хоёр өдрийн дараахь барилдааны нийт дүнгээр манай жүдочид 4 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа тэргүүлж яваа юм.

Өнөөдөр болж байгаа хүнд жингийн барилдаанд Ө.Дүүрэнбаяр торгуулийн тойргоос гарч хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Мөн Д.Лхамдэгд, Б.Амбасэлмаа, Б.Жанчивдорж нар хүрэл медалийн төлөө барилдах гэж байна. Л.Отгонбаатарын хувьд мөнгөн медалийн төлөө барилдана, ялсан тохиолдолд алтан медалийн төлөө хүч үзэх боломжтой юм. Энэ удаагийн “Чингис хаан” гран прид Лондонгийн олимпийн дөрвөн аварга зодоглосноос Каори Мацүмото, Арсен Галстян нар хүрэл медаль хүртсэн бол Мансур Исаев гэмтлийн улмаас медалийн төлөөх барилдаанаа хийгээгүй. Мөн өнөөдөр -100кг-д зодоглосон ОХУ-ын тамирчин Тагир Хайбулаев эхний тойрогтоо Японы жүдоч Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Аарон Волфод цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *