Categories
мэдээ нийгэм

Үерт 38 өрх өртжээ

Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн
өгсөн үүрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн
бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын
хэсэг төв болон баруун зүгийн нутагт ажиллаж байна. Ажлын хэсэг
Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Архангай, Төв, Орхон,
Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ажиллах юм байна.

Манай орны ихэнх нутгаар өдөртөө хэт их халж байгаа нь аянга цахилгаан буух эрсдэлийг бүрдүүлж байгаа.

Ажлын хэсэг гангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлгээ
хийх, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч, шийдвэрлүүлэх,
яаралтай тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах арга
хэмжээ авах, зайлшгүй тохиолдолд Улсын онцгой комисс, Засгийн газарт
асуудлыг танилцуулж ажиллах юм.

2015 он гарсаар гурван аймгийн таван суманд аянга буусны улмаас нэг
иргэн түлэгдэж гэмтэн, 53 толгой мал хорогджээ. Мөн цаашид долоо,
наймдугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар
бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт
үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж
байна.

Он гарсаар дөрвөн аймгийн найман суманд уруйн үер бууж 38 айл өрх,
дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага усанд автаж, 6,913 толгой мал
хорогдсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *