Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд “Цахилгаан тээвэр” ХХК угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар болсон билээ. Тэгвэл 18 метрийн урттай уг автобусыг өнөөдөр албан ёсоор Беларусийн талаас хүлээн авлаа.
Автобусыг Беларусь улсын МАЗ компаниас худалдан авч байгаа бөгөөд нэг бүрийн өртөг нь 400 сая төгрөг. Багтаамжийн хувьд 38 суудалтай, нийт 120 хүний багтаамжтай бөгөөд бусад том оврын автобусын адил 500 төгрөгөөр иргэдэд үйлчлэх аж.
Нийт 20 ширхэг угсраа автобусыг үйлчилгээнд гаргах хэдий ч өнөөдрийн байдлаар 17-г нь Монголд авчирсан байна.
Уг автобусны онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тэргэнцэртэй иргэд зорчиход саадгүй, хөдөлгөөнт нам шаттай аж. Мөн өвөлдөө нэмэлт халаалттай, зундаа сэрүүцүүлэх сэнстэй юм байна.
УГСРАА АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ: Долоодугаар сарын 1-нээс
ТАВАН ШАР – ОФЦЕРУУДЫН ОРДОН
ОФЦЕРУУДЫН ОРДОН – ТАВАН ШАР