Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн алслагдсан дүүргүүдийг видео хурлын системд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ.
Видео хурлын системд холбогдсоноор алслагдсан дүүргүүдийн удирдлага цаг хугацаа алдалгүй, замын зардал зарцуулахгүйгээр ажлын байран дээрээсээ дэвшилтэт технологи ашиглан видео хуралд оролцож цаг үеийн асуудлаа шийдэх боломжтой боллоо.
Өчигдөр анхны видео хурал болсон юм.