Categories
мэдээ нийгэм

“Эзэнтэй мод”-ны ялагчид тодорлоо

ezentei mod

2014 онд JCI ECO салбар байгууллагаас санаачилсан “Эзэнтэй мод” төсөл хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж Улаанбаатар хотын гудамжуудыг хүүхэд залуусын уран бүтээлээр чимж байна. Энэ жилийн хувьд уралдаант хэлбэрээр зохион байгуулагдаж, моддын эзэн болох амьтдыг сонгохдоо аль болох дэлхийд нэн ховордож байгаа амьтдыг сонгож зурсанаарааа онцлогтой болж байна.

Энэ жил уралдаанд нийт 40 гаруй хүүхэд оролцож УБ хотын 70 гаруй моддыг өхөөрдөм эзэдтэй болгожээ. Жил бүр уламжлал болон хэрэгжиж байгаа энэхүү төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн 4 замаас Баруун 4 замын хооронд, Залуучуудын гудамж, Бага тойруугийн зам дагуух моддыг сонгон зургаа зурсан байгаа.

Тэмцээний гуравдугаар байранд: Артикур дизайн урлалын сурагч Г.Анхзаяа, О.Ялгуун, Г.Дөлгөөн хоёрдугаар байранд: С.Солонго, Jeffrie нэгдүгээр байранд: Номин, Төгөлдөр нар шалгарсан байна.

ezentei mod

ezentei mod

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *