Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Дөрвөн настай охиныг онц хэрцгийгээр зодож, хөнөөсөн хэрэгт холбогдох шүүх хурал ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид боллоо. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Маралмааг биеэ хамгаалж чадахгүй нь мэдсээр байж, онц хэрцгийгээр хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж 23 жил, түүний нөхөр Т.Цогтод хүний амь нас эрсдэж болзошгүй байгааг мэдсээр байж, хуулийн байгууллагад хандаагүй гэх зүйл ангиар таван жилийн ял оноохоор яллах дүгнэлт хүргүүлээд байсан. Харин шүүх уг яллах дүгнэлтийг эцсийн байдлаар хэлэлцээд, хэргийг нэмэлт, мөрдөн байцаалтад буцаалаа.

Тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал тавдугаар сарын 21-нд товлогдсон байсан ч тухайн өдөр прокурорууд шүүх хуралд оролцох боломжгүй болсноор хойшлогдсон. Улмаар шүүх хурлыг 14 хоног хойшлуулж, зургаадугаар сарын 3-нд болохоор тогтоод байсан. Гэвч зургаадугаар сарын 3-нд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж, биеийн байдал нь хүндэрснээр шүүх хурлыг дахин хойшлуулсан. Өнөөдөр болсон шүү хурлын үеэр Г.Маралмаагийн бие дахин муудсан ч урьд өмнөхтэй адил хүндрээгүй тул шүүх хурлыг үргэлжлүүлсэн байна. Шүүгдэгч Г.Маралмаа нь долоон сартай жирэмсэн гэдгийг эмч нар нотолж байгаа юм.

Шүүх эмнэлгийн хүрээлэнгийн шинжилгээгээр дөрвөн настай охиныг “Тархиндаа хүнд гэмтэл авч, уушиг бяцарсны улмаас амь насаа алдсан” гэх дүгнэлт гарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *