Албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт шалгагдаж байгаа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөө хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн юм. Ингэхдээ Б.Пүрэвдорж “АТГ-т намайг шалгаж байгаа, шалгуулаад үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Би буруугүй. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөв шалгана гэдэгт итгэж байна” гэв.