Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагад ажилд орохыг хүсэгчид олширчээ

Энэ оны эхний таван сарын байдлаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн албан тушаалтанд 2015 оны эхний 5 сард иргэд, байгууллагаас 4005 санал, өргөдөл, гомдол ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 нэгж буюу 1.6 хувиар буурсан байна.

Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 264 буюу 6.6 хувь нь санал, 3688 буюу 92.0 хувь нь өргөдөл, 53 буюу 1.4 хувь нь гомдол байна.

Өргөдөл, гомдлыг утгаар нь авч үзвэл: 565 буюу 14.1 хувь нь ажилд орох, суралцахыг хүссэн, 152 буюу 3.8 хувь нь ажилд дахин орохыг хүссэн, 876 буюу 21.9 хувь нь ажил өөрчлөх, шилжихийг хүссэн, 1117 буюу 27.9 хувь нь захиргааны чөлөө хүссэн, 186 буюу 4.6 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, орон сууц хүссэн, 1109 буюу 27.7 хувь нь бусад өргөдөл гомдол байна.

Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдлийн 195 буюу 85.9 хувийг шийдвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *