Categories
мэдээ нийгэм

Шувуун хошуут одтой, улаан луу өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 9. Ангараг гариг. Билгийн тооллын 22. Шувуун хошуут одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 05.08 цагт мандан, 20.52 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа, арилжаа хийх, бизнес эхлэх, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *