Categories
мэдээ спорт

Гиннесийн хөлбөмбөгийн сорил Монголд болох нь

“Уай Эм Си Эй” ТББ Олон улсын залуучуудын холбоо хамтран “Залуучуудын цогц хөгжлийн төлөө гоол хийцгээе” уриатай хөл бөмбөгийн торгуулийн цохилт хийж, Гиннесийн рекорд тогтоох үйл ажиллагааг энэ сарын 6-ны өдөр буюу маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулах юм байна.

. Гиннесийн рекорд тогтоох үйл ажиллагаанд дэлхийн 35 орны УМСА байгууллага оролцох бөгөөд нэг улсаас доод тал нь 25 хүн оролцох ёстой гэнэ.

Түүнчлэн хоёр торгуулийн цохилтыг 30 секундэд хийж, стандарт тавын бөмбөгөөр цохих аж. Нэг шүүгч, хоёр ажиглагч байх бөгөөд энэ үед бүрэн бичлэг хийж, зураг аван тус мэдээг Гиннесийн хороо руу явуулж, үүн дээр үндэслэн амжилт тогтоосон эсэхийг шийдэх гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *