Categories
гадаад энтертаймент-ертөнц

Орчны дуу чимээнээс тусгаарладаг чихэвч зохион бүтээжээ

АНУ-ын “Doppler Labs” компани тусгай чихэвч болон ухаалаг утасны
аппликейшнээр дамжуулан орчин тойрны дууг тохируулж сонсох боломжтой
технологи бүтээжээ. Ингэснээр та хол байгаа чимээг хажууд байгаа юм
шигээ сайн сонсож эсвэл бүх зүйлийн чимээг аажуухан, бараг сонсохгүй
хэмжээнд ч аваачиж болох юм. Хэрвээ таныг барилгын ажлын чимээ залхааж
байвал та чихэвчээ зүүгээд тохируулахад л хангалттай. Мөн орчны шум,
машины сигнал, хүмүүсийн утсаар чанга ярих чимээ гэх мэт тээр болдог
олон чимээнүүдийг чихэвч болон аппликэйшний тусламжтайгаар
сонсогдохооргүй болгох боломжтой аж. Мөн хол сонсогдож буй зарим чимээг
илүү тод, ойртуулж сонсгодог байна. Чихэвчний гадна талд орчин тойрны
дууг таних микрофон байрлах бөгөөд таны сонсохыг хүсэхгүй байгаа чимээ,
сонсохыг хүсч байгаа чимээг таньж ялгах юм байна. Тоон дохио
боловсруулагч нь тэр чимээг тодорхой давтамжын тусламжтайгаар арилгадаг
аж. Одоогийн байдлаар чихэвч нь өргөн, зузаан хэлбэртэй учир удаан
хугацаанд зүүхэд чих өвдөж магадгүй бөгөөд компанийн зүгээс эцсийн
хувилбартаа нарийхан, чихэнд тохирсон хэлбэртэй гаргахаар төлөвлөж
байгаа гэжээ. Чихэвчний худалдаанд гарах үнэ нь 179 ам.доллар юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *