Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингэлтэйн өргөн чөлөө, 17 дугаар сургуулийн урд замд согтуу жолооч ноцтой осол гаргажээ.
Х.Сонота маркийн авто машины жолооч Е нь
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож
Т. Раум, Т.Приус, Т.Раум маркийн гурван автомашинтай мөргөлдөж, зорчигч
34 настай эмэгтэй М нарын 2 хүнийг гэмтээжээ.
Өнгөрөгч хоногт цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.