Categories
мэдээ нийгэм

Маргааш авто машины зогсоолууд үнэ төлбөргүй байна

Маргааш Эх, үрсийн баярын өдөр. Энэ өдөр бяцхан хүүхдүүдээ, ээжийгээ баярлуулах гэж нийслэлийнхэн маань хөл ихтэй байх нь. Баярын энэ өдрөөр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, авто машины зогсоолын асуудал хөндөгдөх нь дамжиггүй. Тиймээс нийслэлээс иргэд төвлөрөн үйлчлүүлдэг томоохон талбайн ойролцоох төлбөртэй зогсоолуудыг үнэгүй байлгахаар болсон байна. Тухайлбал, Спортын төв ордны гадаах зогсоол, “Хангарьд” ордны авто зогсоол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол, “Дүнжингарав” төвийн зогсоол, Эрх чөлөөний талбайн ойролцоох ЧДЗДТГ-ын хойд зогсоолууд үнэ төлбөргүй байх нь.