Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 18-нд эхэлнэ

Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс Элсэлтийн ерөнхий шалгалт тойрсон асуудлаар тодруулга авлаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ эхлэх вэ. Ямар хичээл хэднээс хэдний хооронд үргэлжлэх вэ?

-Хэдэн хүн ЭЕШ өгөхөөр бүртгүүлэв. Бүртгэл дээр ямар асуудал гарав?

-20450 шалгуулагч орохоор бүртгүүлээд байна. Ямар нэгэн ноцтой алдаа гарсангүй. Яахав жил болгон нийтлэг гардаг буруу зураг оруулах, бүртгүүлэхдээ хувийн мэдээлэл дутуу оруулах зэрэг алдаа гарч цаг тухайд нь засуулсан байгаа.

-Энэ жилийн ЭЕШ-ын онцлог юу байна, Журамд ямар нэг өөрчлөлт оров уу?

ЭЕШ-ын журам дээр монгол хэл бичгийн шалгалттай холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон. Үүнд:

-Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдынбүртгэл Улаанбаатар хотын цагаар 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 09:00 цагт эхэлж, 2015 оны гуравдугаар сарын 09-ний 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.

-Энэ онд 12 дугаар анги төгсөж буй шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийнэ.

-Өмнөх оны шалгуулагчид заавал онлайнаар Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлд хамрагдана.

-Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авна.

-Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400-гаас доош оноо авсан шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж болно. (Дахин шалгалтанд 400-гаас дээш оноо авсанбуюу эхнийшалгалтад хамрагдаагүй шалгуулагчид орох боломжгүй)

-Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 болсон.

-ЭЕШалгалтанд орохдоо авчирдаг байсан материал дээр МХБ-н шалгалтад тэнцэж ЭЕШ өгөх эрхтэй боллоо гэсэн эрхийн бичиг нэмэгдсэн.

Мөн орос хэл, англи хэлний хичээлүүдэд туршилтын шугамаар сурагчдын сонсоод ойлгох чадварыг шалгасан даалгавруудыг оруулж өгөх юм. Гэхдээ энэ нь шалгуулагчдын үндсэн дүн оноонд энэ жилийн хувьд нөлөөлөхгүй.

Бүртгүүлэгчид манай цахим хуудас болох www.eec.mn д нэвтэрч журмыг дэлгэрэнгүй байдлаар үзэж болно.

-Монгол хэл бичгийн хичээлээр дахин шалгалт болсон уу. Дахин шалгалтанд хэр олон хүн амжилт үзүүлэв?

Дөрөвдүгээр сарын 25-ны МХБ-н дахин шалгалтын бүртгэлд өмнөх шалгалтад тэнцээгүй 3293, шинээр нэмж бүртгүүлсэн болон шалгалтад ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2170 шалгуулагч бүртгүүлснээс 570 орчим шалгуулагч шалгалтад тэнцээгүй.

-ЭЕШ-тад орохдоо юу анхаарах вэ, шалгуулагчид нийтлэг ямар алдаа гаргадаг вэ?

-Цаг барихгүй байх, бичиг баримт дутуу авчрах гэх зэрэг нийтлэг алдааг гаргадаг.

-Суудлын хуваарь яаж авах вэ?

-Суудлийн хуваарийг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn хаягаар нэвтэрч ороод өөрсдөө хэвлэж авна.

-Шалгалтын дүн хэзээ гарах вэ?

Энэ жилийн ЭЕШалгалтын журамд зааснаар бол:

4.1 ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2015 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn веб сайтад байршуулан нийтэд зарласан байна.

4.22015 оны долдугаар сарын 05-наас өмнө шалгуулагчдын батламж хуудсыг тарааж дуусгасан байна.

-ЭЕШ-аар хэдэн оноо авч байж их, дээд сургуульд орох эрхтэй болох вэ?

-БСШУЯ-наас тавьж байгаабосго оноо 400 байгаа. Түүнээс дээш оноо авч байж л их, дээд сургуульд орно.

Б.Эгшиглэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *