“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцохоор болжээ. Тодруулбал, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг зургаан улсын тамирчин Улаанбаатар марафонд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгааг Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд мэдээллээ.
Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар марафон-2015” тэмцээн зургаадугаар сарын 6-нд болно.
Өнгөрсөн жил анх удаа тус марафоныг зохион байгуулж, 17 мянга орчим иргэдийг хамруулсан байна. Харин энэ жил оролцогчдын тоог 30 мянгад хүргэхээр зохион байгуулагчид ажиллаж байгаа юм.
Улаанбаатар Марафон тэмцээн мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болно.