Categories
мэдээ спорт

“Хүрхрээ” үндэсний лигийн тоглолт эхлэх гэж байна

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн энэ жилээс эхлэн “Хүрхрээ” үндэсний дээд лиг нэрийн дор явагдахаар болсон. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж, амралтын өдөр бүр тоглолттой байх юм.

Энэ жилийн “Хүрхрээ” үндэсний лигийн тэмцээнд “Дэрэн”, “Соёмбын Барсууд” клубууд нэмэгдсэнээр нийт есөн баг өрсөлдөх болж байна. Үүнээс зургаан баг нь бүрэлдэхүүндээ Бразил, Япон, Орос зэрэг орнуудын 10 гаруй легионер тамирчдыг багтаасан бол “Хоромхон”, “Дэрэн” багуудын ерөнхий дасгалжуулагчаар гадаадын туршлагатай дасгалжуулагчид ажиллахаар уригджээ.

Үндэсний Манлай Үйлдвэр “Арвайн үндэс” компани урлаг, спорт тэр дундаа хөлбөмбөгийн спортыг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн, нийгмийн хариуцлагыг дээдэлдэг хамт олон бөгөөд үүний бодит нэгэн жишээ нь өнгөрсөн жил болсон “FIFA WORLD CUP-2014” тэмцээний шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр амжилттай ажилласан явдал юм. 100 сая төгрөгийн шагналын сантай МХБХ-ны “Хүрхрээ” Үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт 2014 оны аварга “Хоромхон FC”, 2011 оны аварга “Улаанбаатар FC” багуудын халз тулаанаар эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *