Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгт туслах хандивын аян эхэллээ

“Өдрийн сонин”-ы тавдугаар сарын 4-ний дугаарт залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгийн “Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэгдсэн билээ. Уг ярилцлагыг уншсан олон зуун хүн “Баавгай” Батцэцэгийг спортод буцаж ирэхэд нь туслахаа эхнээсээ мэдэгдэн зарим нь түүнд хандив өргөөд буй. Залуу тамирчиндаа туслахыг хүссэн хүмүүс фэйсбүүк хуудсанд нэгдээд байгаа бол Налайх дүүргийн ЗДТГ Б.Батцэцэгт туслах аяныг албан ёсоор эхлүүлж байна. Аяны нээлт өнөөдөр 11 цагаас “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд боллоо. Нээлтийн үеэр Налайх дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Мандуул “Батцэцэг маань Налайхын, Монголын од байлаа. Харамсалтай нь олимпийн аварга Н.Түвшинбаярынхтай адил гэмтэл авснаар чөлөөт бөхийн дэвжээн дээрээ гарах боломжгүй болсон. Энэ талаар “Өдрийн сонин” ярилцлага авч олонд хүргэсэнд баярлалаа. Ярилцлагыг уншаад олон хүн туслаж дэмжмээр байгаагаа илэрхийлсэн. Батцэцэгийн эмчилгээнд 20 сая төгрөг шаардлагатай юм билээ. Налайхын насанд хүрсэн хүмүүс 500, 1000 төгрөг хандивлахад л эмчилгээний мөнгө болчих юм байна. Энэ санаачилгыг маш олон хүн дэмжсэн. Тиймээс ХААН банкны 5749529185, Хас банкны 5001381490, Төрийн банкны 312500546579 тоот дансанд сайхан сэтгэлийн хандиваа өргөхийг хүсье” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *