Categories
мэдээ нийгэм

Б.Цэвээндаш: Эверестийн авиралтыг бүтэн жилээр зогсоолоо

-МАНАЙ УУЛЧИД ЭСЭН МЭНД ЯВНА-

Балбад болж буй газар хөдлөлтийн улмаас олон хүн амь насаа алдаад байгаа билээ. Энэхүү газар хөдлөлт 1934 оноос хойш Балбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож буй юм. Эл гамшгийн улмаас Эверестийн оргилд авирахаар явсан олон мянган уулчид замдаа гарчээ. Тэдний 80 гаруй нь амиа алдсан хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Мөн газар хөдлөлтөөс болж Эверест уулын өндөрт өөрчлөлт орсон гэдгийг эрдэмтэд хэлж байна. Тэдэн дунд манай хоёр уулчин яваа билээ. Төвдийн талаас өнгөрсөн сарын 5-ны өдөр авирахаар гарсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, Уулын ОУХМ гавьяат тамирчин 74 настай Т.Гүррагчаа нар явсан юм. Иймд бид Б.Цэвээндаштай холбогдов. Тэрбээр “Т.Гүррагчаа бид хоёр эсэн мэнд явна. Энд маш аюултай гамшиг, газар хөдлөлт боллоо. Бид Эверест кемптээ байна. 5200 метрийн өндөрт байгаа. БНХАУ-ын талаас Эверестийн авиралтыг бүр мөсөн хаалаа. Энэ сарын 5-ны өдөр гэхэд авиралт хийж байсан бүх хүн буух ёстой. Тиймээс бүгд бууж байна.Т.Гүррагчаа ах өнөөдөр өглөө доошоо буулаа. Буугаад Лхас ороод Катманду руу ниснэ. Би тавдугаар сарын 5-ны өдөр буух санаатай байна. Надад маш их харамсалтай байна. Энэ авиралтаар 7180 метрийн өндөрт гарлаа. Авиралтынхаа 80 хувийг амжилттай хийлээ. БНХАУ-ын талаас харуул хамгаалалт их гарсан байна. Энэ сарын 5 гэхэд буугаагүй хүмүүсийг хүчээр буулгана гэсэн” гэлээ.

Д.МАРГАД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *