Categories
мэдээ нийгэм

Богд уулын түймрийг ерөнхийд нь цурманд оруулаад байна

Өчигдөр үдээс хойш Богд уулын Жаргалантын аманд түймэр гарсан. Одоогийн байдлаар түймрийг ерөнхийд нь цурманд оруулаад байгаа аж. Онцгой байдлын албан хаагч нар шөнөжин ажиллаж галыг цурманд оруулсан болохыг холбогдох албаныхан мэдээлэв. Харин зарим хэсгээр гал унтраах ажил үргэлжилж байгаа гэнэ. Түймрийн голомтод гал унтраах дөрвөн ангийн 100 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар урд талаараа уугисан байдалтай байгаа аж.

Юунаас болж гал гарсныг хараахан тогтоож чадаагүй байгаа ч урьдчилан таамгаар иргэд амарч зугаалж явахдаа гал алдсан байж болзошгүй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт мөн л амралтын өдрөөр Соёмбот ууланд гал гарсан бөгөөд галыг бага насны хүүхдүүд тавьсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *