Categories
мэдээ спорт

Боксчид ОУ-ын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Манай улсын боксын шигшээ багийнхан Индонезын Палембанг хотод болсон “Ерөнхийлөгчийн цом” хэмээх олон улсын А зэрэглэлийн тэмцээнд оролцлоо. Шигшээ багийнхан энэ тэмцээнээс нийт хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Боксчин, спортын мастер Э.Цэндбаатар /56 кг/ алтан медаль, ОУХМ Б.Чинзориг /64 кг/ алтан медаль, ОУХМ М.Нандинцэцэг /Эм 51 кг/ мөнгөн медаль, ОУХМ Д.Отгондалай /60 кг/ мөнгөн медаль, ОУХМ Г.Ганэрдэнэ /49 кг/ хүрэл медаль, ОУХМ О.Сувдэрдэнэ /Эм 60 кг/ хүрэл медаль, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ хүрэл медаль тус тус хүртжээ.

Ирэх намар Катарын Доха хотноо болох ДАШТ-д алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид олимпийн эрх авах учраас саяын оролцсон энэ тэмцээн нь дэлхийн аваргад бэлтгэх нэг ёсны бэлтгэл болж байгаа юм. Дэлхийн аваргад орохын өмнө дахиад дөрвөн ч томоохон тэмцээнд боксчид маань чадал чансаагаа сорих юм.

Ц.БУЛГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *