Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Н.Түмэндэмбэрэлд 2.6 жилийн ял оноов.
АТГ-аас түүнийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлж байсан юм.