УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийв. АН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож, мэдээлэл өгчээ. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл хийсэн байна. Засгийн газраас орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулж 1400 орчим түрээсийн байр барихаар шийдвэрлэжээ. Мөн улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас тодорхой чиглэл гаргаж Эрүүл мэнд, спортын яам болон Онцгой байдлын газарт чиглэл өгөн ажиллаж байгаа аж. Бүлгийн хурлаар гишүүд энэ долоо хоног байнгын хороо болгон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар ярилцаж саналаа нэгтгэжээ.
Намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаж одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа гэсэн мэдээг хэвлэлийн бага хурал хийсэн гишүүд өгсөн. Тус бүлэг Таван толгойн асуудлаар энэ долоо хоногт багтан байр сууриа нэгтгэх юм байна.
АН-ын бүлэг Казиногийн хууль дээр байр сууриа нэгтгэсэн үү?
АН-ын гишүүд Казиногоос орж ирэх мөнгийг нийгмийн шинж чанартай ажилд зарцуулах ёстой гэж үзэж байгаа. Ер нь энэ хуулийг батлахад буруудахгүй гэж байгаа. АН-ын гишүүд өөр, өөрийн байр сууринааас хандана.