Categories
мэдээ спорт

А.Мөрөн мэргэжлийн хөлбөмбөгийн “Мачва” багт тоглоно

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн эх орондоо ирж үндэсний шигшээ багтаа орж Зүүн Тиморын багтай тоглосон нь саяхан. Тэгвэл тэрээр Сербийн хөлбөмбөгийн “Мачва” багт хүчин зүтгэх болсон байна.
Тэрбээр маргааш Сербийг зорих бөгөөд ирэх долоо хоногоос “Мачва” багтаа бэлтгэлд хамрагдаад тэмцээндээ тоглоод эхлэх гэнэ. “Мачва” баг нь Сербийн 1-р лигийнхээ 16 багаас 12-13-р байрт жагсаж байгаа. Саяхан солилцоо наймааны цонхоор лигийнхээ хоёрдугаар тойргоор 2 гадаад тамирчин авсан. Нэг нь Нигерийн тамирчин, нөгөө А.Мөрөн юм.
Сербийн “Мачва” багтаа нэг жилийн гэрээ хийсэн байна. Манай тамирчин лигийн нэгдүгээр тойрогт тоглохгүй хоёрдугаар тойргоос тоглох болзолтой оржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *