Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр юм байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон улс орнуудад тэмдэглэх тухай зөвлөмж гаргажээ. Үүний дагуу “Аз жаргалын зам” ТББ-аас энэ өдрийг “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор 2 дахь жилдээ тэмдэглэж байгаа аж. Уг өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн захидлын талархан хүлээн авч аз жаргалын захидлын давалгааг хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалжээ.
Дашрамд сонирхуулахад Монгол Улс дэлхийн аз жаргалтай улс орны жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг аж.