“Өдрийн сонин”-ий лхагва гаригийн дугаарт Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний “Ерөнхийлөгчийн шийдвэр зөв байсан” хэмээх сонирхолтой ярилцлага нийтлэгдсэнийг тольдоорой. Түүний хувьд хууль зүйн салбар хийгээд, АН-ын үнэн төрх өнөөдөр ямар байгаа талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Ардилсан нам МАН-тай нэгдэн ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн гарт хэрхэн үрэгдэж буй талаар мөн ярьжээ. Мөн өдрийн дугаарт нэрт нийтлэлч Баабарын “Популизмаас луйвар дээрэмдлэг рүү” хэмээх нийтлэл багтсаныг уншаарай. “…Төрийн луйвар ард нийтийн дагах үлгэр жишээ болж хөрөнгөтэй болгоныг тонох, дээрэмдэх ажиллагаа улс даяар эрчимжсэн. Газар ус, байгаль дэлхий, үндэсний эрх ашгаа хамгаалсан ТББ-ууд компани болгоны дэргэд буй болон тэднийг дарамтлан тонож гарав…” хэмээн маш тодорхой, энгийн өгүүлжээ. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн зургадугаар ангийн сурагч Ө.Гантуяа гэгч охин жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор бэлтгэл хийж байгаад амьсгал хураасан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар манай сэтгүүлч талийгаачийг өсгөсөн Н.Баянмөнхийн ярилцлага багтлаа. Энэ мэт олон уншууртай материал манай сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.
Categories