Categories
мэдээ нийгэм

Сөүлд “Талын салхи” үзэсгэлэн гарна

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг тохиолдуулан Монголыг сурталчлан таниулах зорилгоор “Талын салхи” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 19-28-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулах юм байна.

Монгол, Солонгосын харилцаа, Монголын ардчилал, монголчуудын нүүдлийн соёл, Монголын байгаль гэсэн хэсгүүдээс бүрдэж буй энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол орны өвөрмөц байгаль, соёл, зан заншлын онцлог, мөн хоёр орны харилцааны түүхээс товч боловч танилцуулахыг зорьж буй аж.
Энэхүү үзэсгэлэн нь Солонгосын дотоодод Монголын талаарх ойлголт, мэдээллийг өргөжүүлэхийн хамт хоёр орны ард түмний найрамдалт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэж байгаагаа дуулгав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *