Categories
гадаад мэдээ

АНУ-д цасан шуурганаар 23 хүн амь үрэгджээ

АНУ-д өнгөрөгч буй долоо хоногт цасан шуурга, хүйтний улмаас 23 хүн зуурдаар нас баржээ. Теннеси муж улсын албаныхны мэдээлснээр хохирогчид нь гал алдаж, осгож, автомашины осолд орсноос нас барсан аж. Үүний зэрэгцээ цахилгааны саатлаас үүдэн 2700 гаруй хүн хүнд нөхцөл байдалд оржээ. Цочир хүйтэн цаг агаар АНУ-ын зүүн мужуудад ойрын хэдэн хоногт үргэлжилж, үүнд 125 сая америкчууд өртөхийг албаныхан мэдээлжээ. Цаг уурчид Кентаки муж улсад цасан шуурга болохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *