Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Өнөөдөр сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Сар шинийн баяраар замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэргээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
Мөн өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин шинийн 1, 2, 3, 4-ний улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *