Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Монгол Улсын гавьяат тамирчин М.Даваажаргал 16 цагт Монголд ирлээ. Түүний хувьд Хацү башёд түрүүлснээр мэргэжлийн сумод 32 түрүүлсэн домогт Тайхо аваргын амжилтыг эвдсэн. “Өдрийн сонин” шинэ оны өмнө Япон улсад сэтгүүлчээ томилон ажиллуулж цуврал ярилцлага, сурвалжлагыг бэлтгэн уншигчдадаа хүргэсэн билээ. Түүний дараа “М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё” хэмээн уриалга гаргасан. Тэгвэл “Өдрийн сонин”-ы уг уриалга биелэлээ олж домогт аваргад Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болж байна. Тэрбээр битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд очиж бөх үзээд шинийн нэгний өглөө Наран улсыг зорих ажээ.
Categories