Ойрхи Дорнод болон Африкт терроризмтэй тэмцэх үйл ажиллагаан Япон улс 15 сая ам.доллар гаргахаар боллоо. Энэ мөнгийг олон улсын байгууллагуудаар дамжуулан Сири, Ирактай хил залгадаг улс орнуудад өгөх юм байна. Эдгээр орнуудын газар нутгийн дийлэнх хэсгийг “Исламын улс” бүлгийнхэн хяналтандаа авчихаад байгаа билээ.