Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн ихэнх хөрөнгө Капитал банкинд байна

Нийгмийн даатгалын сангаас өнөөдрийн байдлаар 532 тэрбум төгрөг арилжааны 8 банкинд байршиж, дундаж хүү нь 10.7 хувьтай байгаа юм. Энэхүү 532 тэрбумаас 190 тэрбум төгрөгийг зөвхөн Капитал банкинд хадгалагдаж байгаа аж. Бусад банкуудын хувьд “Улаанбаатар хотын банк” 155 тэрбум, Төрийн банк 90 тэрбум төгрөг гэх зэргээр тус тус хадгалж байна. Эдгээр банкуудын тэтгэврийн зээлийн хүү жилдээ 18-21.6 хувьтай байгаа юм. Ингэснээр жилдээ 7.3-10.9 хувийн хүүгийн зөрүү гарч байгаа. Эдгээр арилжааны банкуудаас гурав нь тэтгэврийн зээл олгодоггүй байна. Нийтдээ тэтгэврийн зээлд банкууд жилд дунджаар 355 тэрбум төгрөг гаргадаг. Үүн дээр цалингийн зээлээр олгогдож буй 1.4 их наяд төгрөгийг нэмбэл, цалин, тэтгэврийн зээлд жилд 1.7 их наяд төгрөг эргэлддэг аж. Хэрэв энэхүү эргэлдэж буй мөнгөний 3/1 буюу 600 орчим тэрбум төгрөгийг бага хүүтэйгээр гаргаад эхэлбэл, зах зээл дээр өрсөлдөөн бий болж, тэтгэврийн зээлийн хүү буурах боломжтой гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үзэж буй билээ. Тэтгэвэр, нийгмийн даатгалын хөрөнгө бол ямар нэгэн Чингис, Самурай бондын мөнгө биш. Иргэдийн өөрсдийнх нь бий болгосон баялаг учраас шаардлагатай тохиолдолд банкнаас бага хүүтэйгээр авах боломжтой байх хэрэгтэй гэдгийг Н.Номтойбаяр гишүүн мөн онцолж буй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *