Орон сууц шинээр худалдан авсан болон их дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдийн төлбөрийн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой иргэдийн өргөдөл хүсэлтийг харъяа аймаг дүүргийн татварын байгууллагууд энэ сарын 14-ний өдрийн ажлын цаг дуустал хүлээж авах юм байна.
Хэдийгээр эдгээр өргөдөл хүсэлтийг авах хугацаа хоёрдугаар сарын 15-ныг дуустал хүлээж авах журамтай боловч амралтын өдрүүд тохиож байгаа тул бямба гаригт бүтэн ажиллана гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ.