Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн УАШТ боллоо

Хүндийн өргөлтийн өсвөр үеийн УАШТ хоёрдугаар сарын 07-08-ны өдрүүдэд Багануур дүүрэгт болжээ. Энэ удаагийн тэмцээнд есөн багийн 97 тамирчин өрсөлдсөн байна.

Эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Б. Тунгалаг огцомын 1-р өргөлтөөр 45 кг өргөж өсвөрийн рекордыг тогтоожээ, харин 2-р өргөлтөөр 48 кг өргөж өөрийн тогтоосон амжилтыг мөн л шинэчилжээ.

Эмэгтэйчүүдийн 53 кг жинд оролцогч Г. Баасанжаргал огцомын 1-р оролтоор 65 кг өргөж залуучуудын рекордыг ахиулсан бол 2-р оролтоор 69 кг өргөж залуучуудын болон насанд хүрэгчдийн дээд амжилтыг ахиулсан байна.Эмэгтэчүүдийн 48 кг жинд оролцогч Б. Золбоо нийлбэр өргөлтөөр 105 кг өргөж Спортын дэд мастерийн болзол хангажээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 56 кг жинд оролцогч Ө. Чагнаадорж огцом өргөлтөөр 100 кг өргөж залуучуудын рекордыг 9 кг-р ахиулж, түлхэлттэй өргөлтөөр 135 кг-г өргөж залуучуудын рекордыг 8 кг-р ахиулж, мөн насанд хүрэгчдийн рекордыг 2 кг-р ахиулсан байна. Хоёр өргөлтийн нийлбэр дүнгээр 235 кг өргөж Олон улсын хэмжээний мастерын болзол хангажээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУШ Т. Ганболд ажилласан бол хяналтийн шүүгчээр ОУШЛ.Одгэрэл, дэьжээний шүүгчээр ОУШ Б. Батмандах, ОУШ Я. Дөрвөлжин, Х.Одхүү, О.Баярцэцэг, Г.Гомбо, Б. Шижир нар ажилласан байна.

Тэмцээнд багийн дүнгээр эмэгтэйчүүдийн төрөлд:

I байр ТСБТСДус Чинзориг 158 оноо

II байр Дархан Сэлэнгэбаатар 156 оноо

III байр Хөвсгөл Чинбат 152 оноо

Тэмцээнд багийн дүнгээр эрэгтэйчүүдийн төрөлд

II байр Дархан Сэлэнгэбаатар 193 оноо

II байр Хөвсгөл Чинбат 184 оноо

III байр Багануур Болдбаатар 172 оноо

О. Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *