Categories
гадаад мэдээ

Украины асуудлаар Путинтэй уулзахаар болжээ

Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар өнөөдөр 19.00 цагийн үеэд Украинд ажлын айлчлал хийхээр болжээ. Тэд тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзаж, зүүн хязгаарын асуудлаар байр сууриа солилцох гэнэ. Канцлерийн хэвлэлийн төлөөлөгч “Меркел, Олланд нар энэхүү айлчлалаа өндөрлүүлсний дараа Орост айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болсон” гэж ярьжээ.

Канцлер энхийн аргаар зүүн хязгаарын хямралын дуусгах хүсэлтэй байгаа бөгөөд Петр Порошенког АНУ-ын Батлан хамгаалах яамнаас өгөхөөр амлаад буй зэр зэвсгээс татгалзахыг уриалжээ. Тэрбээр “Украин, АНУ-аас зэвсэг авбал энэ хямрал хэзээ ч дуусахгүй” гэж хэлжээ. Харин Олланд сүүлийн үеийн зэр зэвсгийн тусламжтай зүүн хязгаараас салан тусгаарлагчдыг хөөх нь зөв алхам хэмээсэн байна.

Украиныг хямралаас нь гарахад Франц туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн ч зэвсэг нийлүүлэхээс эрс татгалзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ сарын эхээр Обама, Украинд зэр зэвсэг болон цэрэг илгээх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *