Хятадын эрх баригчид Батлан хамгаалах, цэргийн нууц хулгайлсан хэргээр баривчлагдсан Канадын иргэн Кевин Гарраттыг суллаж, эхнэрийг нь батлан даалтад гаргажээ. Христийн шашинт хосуудыг Хойд Солонгосын хилийн орчимд байрлах Дангонд кофе шоп ажилуулж байхад нь баривчилсан юм.
Дангон нь Хятад-Хойд Солонгосын худалдааны гол гүүр ажээ. Үүгээр дамжин Хойд Солонгосын иргэд Хятад руу дүрвэдэг ба тэдэнд Христийн шашинтнууд тусалдаг гэж үздэг.
Канадын иргэдийн өмгөөлөгч гэмт хэрэгт холбогдуулах нотлох баримтгүй байж хорьж, ял тулгах нь буруу хэмээн үзэж байна. Харин Хятадын эрх баригчид хууль журмыг сахиулах үүднээс хэргийг үргэлжлүүлэн шалгана гэдгээ мэдэгджээ.