Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд өчигдөр газар хөдөлжээ. Цэнгэл сумын дөрөвдүгээр багийн нутаг, сумын төвөөс баруун хойш 128 км-ын зайтай “Цагаан шулуут” гэдэг газар хоёрдугаар сарын 4-ний өдрийн 07:47:39 цагт 4.29 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэнийг Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлсэн байна. Он гарснаас хойш манай улсын нутагт газар хөдлөлтийн гурав дахь тохиолдол бүртгэгдсэн нь энэ юм. Увс, Булган, Баян-Өлгий аймгийн гурван сумын нутагт 3,5 магнитутаас дээш хүчтэй гурван удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас аймаг, орон нутагт ямар нэгэн хохирол учраагүй ажээ. Түүнчлэн он гарснаас хойш ой хээрийн түймэр өчигдөр анх удаа гарчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын Төр хурахын аманд ой хээрийн түймэр гарч байгаа тухай мэдээллийг өчигдөр өдрийн 20.23 цагт хүлээн авч Аврах ангийн зургаан албан хаагч, 10 га орчим талбайн газрын хөвд, үндэс шатаж байсныг цурамд оруулан буцсан байна. Өнөө өглөөний 06.00 цагт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 51 албан хаагч, зургаан автомашин техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллахаар явжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *